Буряад Республика
From Wikipedia
Бүгд Найрамдах Буриад Улс (Оросоор: Респу́блика Буря́тия) Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Тува улс, Эрхүү, Чита муж болон Монгол оронтой хиллэдэг. Хэмжээгээрээ Буриад орон Германтай ойролцоо юм.
351,3 мянган дөрвөлжин километр газар эзэлдэг Буриад орон дэлхийн агуу их нууруудын нэг болох Байгалай зүүн эргээр байрладаг. Ард зоны дунд Байгаль нангин далай гэдэг. Республика Ази тивиин дунд оршдог юм.
Буриад орон үнэт баялагаа нээгээгүй орон билээ. Газрын гүнд Менделеевийн хүснэгтийн олонхи зүйл бии. Тухайлбал, алт, алмаз, вольфрам, молибден, кварцит, чулуун нүүрс, графит, гантиг болон бусад ашигт малтмал байна.
Буриад оронд амьдардаг зон мөнх хөх тэнгэрийг шүтдэг. Республикад ихэнхдээ нартай цэлмэг өдрүүд болдог бөгөөд жилд гурван зуугаас илүү өдөр нар гарна. Хуурай улиралтай.
Буриад орны нутаг дэвсгэр олон өнгө янзтай. Энд Швейцариин Альпийн адил байгалиин үзэгдэл, Монголын өргөн тал,Сибирийн ой модыг харж болно.
Буриад оронд амьтан ба ургамлын аймаг олон янз байдаг.Улаан Номонд орсон, онц чухал , ховор зүйлийн амьтан, ургамал олон юм. Байгалийн хав загас, омол, баргужины булга бүх дэлхийд алдартай. Байгаль нуурын зүүн эрэг орчмоор эмийн ургамал элбэг бий. Одоогийн байдлаар Бүгд Найрамдах Буриад Улсад 1 сая илүү зон амьдардаг. Буриадууд 250 мянгаас илүү тоотой, оросууд — 720 мянга хүрнэ, украин ястан — 22 мянга, татар — 10,5 мянга, белорус ястан — 5 мянга, эвенк — 1,7 мянга, еврей — 1,2 мянга болно. Үүнээс гадна 21 мянгаас илүү өөр ястны төлөөлөгчид амьдран суудаг юм.
Буриад улсын ниислэл — Улаан-Үдэ хот. 1934 он болтол Дээд-Үдэ гэдэг нэртэй байсан. 1666 онд Үдэ голой Байгалда шууд ордог Сэлэнгэ мөрөнтэй ниилсэн газарт бии болсон түүхтэй. Одоо тус хотод 400 мянга гаран зон амьдардаг.
Буриад орон өөрийн хөгжлийн явцдаа нүүдлийн мал аж ахуй болон гар урлалын ажлаас авиакомпани, уул уурхайн технологи хүртэл шат зам давж гарсан гэхэд болно. Өнөө цагт мод, целлюлоз, ангийн арьс, барилгын материал гэх мэтийг үйлдвэрлэн гадаадын орнуудад илгээдэг.
Республикын бахархал гэхэд алдарт рашаанууд болно. Тэдний олонхи нь аяар 17-18-дугаар зууны үед бий болсон түүхтэй. Энэ рашаанууд ихэнхдээ Буриадын баялаг болох халуун устай булгууд ба эмнэлгийн шаварнуудын хажууд байдаг. Мэдээж Түнхэнэй ршаан, Кабанскын Халуун ршаан болоно.
[edit] Хотууд
Бүгд Найрамдах Буриад Улсын хотнууд
- Улаан-Үдэ
- Хиагт
- Хойд-Байгал
- Галуутай
- Загарай
[edit] Төрийн Дуулал
Буриад Улсын төрийн дуулал
[edit] Холбоос
Template:Оросын холбооны улс