Англи хэл
Wikipedia-с
Дэлхийн нэг түгээмэл хэл нь Англи хэл юм. Энэ хэлээр дэлхий дээр 310 сая хүн төрлөх хэлний хувиар мєн тооны хүн хоёр дахь хэлний хувиар ярьж байна.Орчин цагийн англи хэл Эртний Англи буюу Англо-Саксон хэлний нэгэн диалектээс хэлбэрээр үүсч, 5 дугаар зууны үед Британид нэвтэрсэн Баруун Герман диалектээр баяжсан хэл ажээ. Түүнчлэн түүхэн хєгжлийн явцад Латин болон Франц хэлний Норманд аялагаар баяжиж ирсэн байна. 1362 онд франц хэлийг халж, англи хэлийг Английн хууль ёсны хэл болгосноор англи хэлний жинхэнэ сэргэлт эхэлж, 14 дүгээр зууны Английн утга зохиолын үүсэл, 15 дугаар зууны хэвлэлийн үүсэл, 16-17 зууны Уиллям Шекспер, Эдмунд Спенсэр, Кристофер Марлоуи нарын Англи утга зохиолын суут төлөөлөгчдийн эринг дамжин, хэл зүйч Самуэл Жонсон /1709-1784/-гийн зохиосон Англи хэлний стандартилсан дүрэм гарснаар орчин цагийн төгс хэл болж бүрэлдсэн гэж үздэг байна.
Category: Хэл судлал