Википедиа
Wikipedia-с
Википедиа бол интернет дэх нэвтэрхий толь юм. Гэхдээ зохиогч нь бол тодорхой хэдэн хүн байх биш бүх нийтээрээ байж болох юм. Нэг ёсондоо бүгдэд нээлттэй бүгдээрээ нийлж бичсэн бүгдийн толь юм.
Түүний бас нэг онцлог бол бүх улсын хэл дээрх нэвтэрхий тольнуудын нэгдмэлд оршино. Та өөрйин төрөлх хэл дээр олж чадаагүй мэдээллээ өөр хэлэн дээр бас хайх боломжтой гэсэн үг юм.
Бас дан хэрэглээд байх биш өөрийнхөө мэдлэгээ бүгдтэй хуваалцах бас сайхан боломжыг википедиа нь таньд олгож байгаа юм. Бичлэг тань олон хүнд уншигдах тусам хүмүүст ашиг тусаа өгч тэд ч бас мэддэг мэдлэгээсээ бусадтайгаа хуваалцая гэж бодох болно. Улмаар энэ нь эерэгээр нийтэд түгж мэдээллийн сан маань улам арвижина гэсэн үг.
[Өөрчлөх] Статистик
Тус хуудас дээр Монгол Википедиатай холбоотой бүх статистик мэдээлэл байгаа болно.