МОНГОЛЧУУДЫН ФИЛОСОФИ СЭТГЭЛГЭЭ
Wikipedia-с
Философи хийгээд теологи, объектив чанар хийгээд итгэл бишрэлийн харилцааны агуудал бол дундад зууны философийн үндсэн асуудлууд мөн бөлгөө. Шашин номлогчдын зохиол бүтээлд объектив бодит чанарыг хамгаалах үзэл хийгээд итгэл бишрэлийн үзлийн зөрчил; схоластик философийн эхний үеийн диалектик арга болон, диалектикийн эсрэг аргын тэмцэл нь тэрхүү асуудлын тойронд болж байсэн юм. Христосын удамшилт бүлгийн теологичид бодит чанарыг үр бүтээлтэйгээр итгэл бишрэлд ашиглан,теологий дагалт зүйл болгосон байдаг, Схоластик философи теологийг "жинхэнэ философи"хэмээн үзсэн буюу аль эсвэл философийг теологийн объектив бодит агуулга бөгөөд батлан нотлох арга гэж үзсэнээрээ онцлогтой.
Тэгвэл энэ үед үүсэж бий болсон Их Монгол улсын төрийн шашны номлол сургаал үзэл санаанд философийн асуудал хэр зэрэг тусгалаа олсон хийгээд философи, теологи хоёрын харьцаа холбоо ямар байсныг авч үзэх шаардлагатай. Мэдээж нүүдэлчин Монголчуудын хувьд XIII зуунд философи хэмээх биеэ даасан шинжлэх ухааны салбар байгаагүй нь мэдээж юм. Харин Гегелийн үзэж байгаагаар философи бол философийн үзэгдэл, философичлол, философи сэтгэлгээ гэсэн бүтэц элементтэй байдаг бөгөөд философичлол нь бас хүн бүхэнд байх буюу "Амьдралын учир утгын тухай, хувь хүмүүсийн болон улс орон, хүн төрөлхтний ирээдүйн тухай, нийгмийн үнэт зүйлс үнэлгээний чиг баримжааны тухай, эцэст нь аз жаргал, хайр дурлалын тухай, сэтгэл хөдлөлтэй олон талаар холбоо бүхий субъектив үзэл баримтлал болох" юм. Энэ мэт оюун санааны нилээд онолжсон ойлголт, ухаагдахун XIII зууны монголчуудын үзэл санааны төвд оршин философи сэтгэлгээ болж хөгжиж байсныг судалгаа шинжилгээ бэлхэн харуулж байна.
философи сэтгэлгээ гэдэг нь философийн үзэгдэл, философичлол зэрэг философийн элементүүддээ дэвшүүлэн тавьсан асуудлуудыг зориудын гүнзгий судлагаа хийлгүйгээр өмнөх үеийн хүмүүсийн үзэл бодлыг тусгах замаар боловсруулж үлдээснийг хэддэг байна. Тийм болвоос "МНТ", "Алтан товч", "Эрдэнийн товч" "Өнчин хөвгүүн Есөн ерлөгтэй цэцэлсэн шастир" "Эр хоёр загалын тууж" зэрэгт бичигдэн үлдсэн XIII зууны үеийн Монголчуудын сэтгэлгээний түүх нь цэц булаалдааны хэлбэртэй байдаг нь эртний Грек Ромын гүн ухааны сэтгэлгээг ярилцааны хэлбэрээр тэмдэглэсэнтэй төсөөтэй байна. Ер нь монголчуудын гүн ухаан — тай дүйцүүлэн нэрлэж буй философи гэдэг үг нь цэцэн мэргэнд дурлах гэсэн Грек үг болох тул өөрийн мэдлэг, хийсвэр сэттэхүйг хөгжүүлэх, нөгөө талаас өөрийн цэцэн мэргэн болсноо илэрхийлэхийн тулд уран илтгэх арга эзэмшин бусдыг маргаанаар ялан дийлэх ёстой ажээ. Энэ нь чив хэмээн монголын цэц булаалдах гэсэн үттэй хэлбэр, агуулгын хувьд ижилхэн байгаа юм. Монгол сурвалж бичигт тэмдэглэгдэн үлдсэн цэц булаалдаан, тухайлбал: Өнчин хөвгүүний цэцэлсэн шастир, хоёр загалын яриа, Чингис хааны хөвгүүд хуримын дээд ба жаргалын тухай өгүүлсэн зэрэг явдал бол философи гэдэг үгийн үндсэн утга болон философи сэтгэлгээний томьёоллыг төгс утгаар нь гаргаж чадсан хэмээн үзүүштэй бөлгөө.
Ийм учраас XIII зуунд философи нь монголчуудын хувьд биеэ даасан шинжлэх ухаан болоогүй боловч философи сэтгэлгээ нэгэнт бий болсон гэдэг дүгнэлтэнд хүрч байна. Энэхүү сэтгэлгээ нь дундад зууны баруун Европын үзэл санааны түүхтэй адил төстөй философи нь биеэ даасан шинжлэх ухаан гэсэн утгаар бус, харин шашны сэтгэлгээнд тэр дотроо шашны номлол сургаал буюу теологи дотор шашны нэр томьёо хэрэглэж шашны утга агуулгаар хөгжсөн байсан ажээ.
Тийм ч учраас Л.Н.Гумелев XII —XIII зууны монголчуудын шашин нь эртний уламжлалт шашин бөгөөд Будда, Лалын, Зороастрийн, Манийн болон Католикийн, үнэн алдартны шашнаас дутуугүй хөгжин цэгцэрсэн ертөнцийг үзэх үзэлтэй байсан гэдгийг баттай хэлж чадна гэсэн байдаг юм. Тэр тусмаа Мөнх тэнгэр хэмээх ухагдахуун бол үндэстний монотист шашны ойлголт болох тул шашны ертөнцийг үзэх үзэл зэрэг шашны философид илүү хамаарагдаж байгаа учраас бид тэр талд нь түлхүү судласан юм.
Тэгвэл бид урьдаар шашны философийн тухай авч үзье. Шашны философи "philosophy of religion" бол өргөн утгаар нь авч хэлвэл аливаа шашны сургаалыг философийн үүднээс тайлбарлахыг хэлнэ. Явцуу утгаар нь авч үзвэл Христосийн шашны теологийг философийн үүднээс ажиглан дүгнэж тайлбарласан сургаал юм. Шашны философи нь шашны асуудлыг бодит чанарт тулгуурлан судлаж, үүнд шашны мөн чанар, шашны хүрээ, шашны ертөнц, шашны ертөнцийг үзэх үзэл хийгээд шашны амьдрахуйн нөхцөлд шашны ёс суртахуун, шашны хэл, шашны билэгдлийн утга агуулга зэргийг авч үздэг. Шашны философи нь шашин бий болохыг дагаддан гарч ирсэн зүйл биш, түүний бий болсон нь тодорхой түүхэн үйл явцыг өнгөрөөсөн байна . Эрт үед зарим сэтгэгчид шашны мөн чанар, онцлог байдлуудын талаар авч үзсэн боловч биеэ даасан судалгааны төвшинд хүргэж чадсангүй. Дундад зуунд философи нь "Теологийн зарц хүүхэн "хэмээгдэж байжээ.
Зөвхөн утга урлагийн сэргэлтийн үеийн шашны өөрчлөлтийн дараа шинжлэх ухаан болон философи нь теологоос дөнгөж салан гарсаы юм. Ийнхүү аажмаар шашны философи бий болж Кант хамгийн анх шашны философийн ухагдахууныг дурдаж нэгэн төрлийн тусгай судлагаа болгон хөгжүүлсэн гэж үздэг. Түүний үзэж байгаагаар бурхны оршиж байх, сүнс мөнх болох, чөлөөт үзэл санаа зэрэг бол нэгэн зүйлийн практик, бодит чанарын тухай таавар мөн. Бас бурхны оршиж байх ёс суртахууны онолоос үүсч түүхэн дэхь шашин хийгээд шашны онолыг шүүмжлэсэн юм. Түүний хойно Гегель шашиы философийн бүтцийг цааш ыь нэг алхам хөгжүүлсөн байна. Тэрээр "шашны философийн тухай илтгэл" — дээ шашны хийсвэр ухагдахуун, энгийн шашин хийгээд Христосийн шашныг задлан судлаж шашин хийгээд шинжлэх ухааны судлал, ёс суртахууны харьцааг өгүүлж шашны философийн үндсийг тавьсан юм. Ф.Д.Э.Шлейрмахер (Scheirmacher 1768 — 1834) — нь шашны сэтгэл хөдлөлийн туршлагийн ажил дээр Гегелийн бодит чанарын шашны үзлийг эсэргүүцэж орчин үеийн шашны философийн эхлэлийг тавьсан байна. Түүнээс хойш шашны философийн олонхи нь Туршлагын, Хүмүүнлэг үзлийн, хөгжлийн онолын нийгэм судлалын шашны хөгжил дээр тулгуурлах болжээ. Шинэ Кантын үзэл , шинэ Гегелийн үзэл хийгээд Voluntarism зэргүүд ч гэсэн адил бус талаас нь шашны философийг тайлбарлаж байв. Орчин үеийн зарим судлаачдын үзлээр шашны философийн судлах объект нь христосийн шашны философиос гадна бусад шашны агуулга, үзэл санаа, болон танин мэдэхуйн онолыг тайлбарлах болжээ. Иймээс Бархаманы шашны философи, Буддийн философи, Исламын шашны философи, Христийн шашны философи зэрэг нь бүгд шашны философид багтаж байна.
Эш татсан ном: Г.Гэрэлбаатар “Мөнх тэнгэрийн үндэс”