Web Analytics

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Философи - Wikipedia

Философи

Wikipedia-с

ГҮН УХААН:

"Философи" гэж мөн хэлдэг. Хорвоо ертөнц ба хүний нийгмийн мөн чанар, түүнчлэн хүний амьдралын утга учирын талаар эцэслэн тунгааж, аль болох түгээмлээр зөвшөөрөгдөхүйц тайлбарыг хайж судлах ухаан. Философи гэдэг нь грек хэлний "philos" буюу дурлах, "sophos" буюу цэц мэргэн гэсэн хоёр үгний нийлбэрээс гаралтай бөгөөд "цэц мэргэнд дурлах" гэдэг утгаар хэрэглэгдэж байв. Философи гэдэг бол бид улам илүү мэргэн ухаантай болох, өөрийгөө гүн гүнзгий ухамсарлан улам сайн хүн болох зорилгоор үйлдэж, үнэлж цэгнэж, оюун дүгнэлт гаргаж байгаа тэр аргыг бүтээлч шүүмжлэлтэйгээр, системтэй шинжлэн судлах явдал мөн.

1. Анхны агуу их философич Сократ философи бол амьдралын сонголт, үйл ажиллага болон сэтгэн бодохын зөв зарчыг олох зорилготой өөрийгөө шүүмжлэлтэйгээр танин мэдэх үйл явц мөн гэж үзэж байв.

2. Сократ асуулт-хариултын аргандаа өөрийн алдаа болон юм мэдэхгүй байгаагаа хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн биеэ тоосон бодлыг бут цохихын тулд егөөдлийг ашигласан юм.

3. Философи дэхь хоёр үндсэн уламжлал бол:

а. Хүний шинж чанарыг шинжлэн судлах

б. Байгаль ертөнцийг судлах явдал мөн. Байгалийг судалсан эртний философчид атом болон түүний олон талын тухай орчин үетэй нэлээд ойролцоо онол сургаал гаргаж байжээ.

4. XVII, XVIII зуунд философчид философи дахь хоёр уламжлалыг хүнийг шинжлэх явдалд аваачиж нэгтгэн байгалийг танин мэдэх бидний мэдлэгийн зааг хязгаарыг тодорхойлохыг оролдсон. Энэ шинэ хандлага Декартаас эхэлж хөгжлийн дээд оргил нь Кант болсон.

5.Философчидын дотор философийнхоо эсрэг байр суурьтай хүмүүс байсан. Философи ач холбогдол багатай зүйл судалдаг, эсвэл жинхэнэ биш хуурамч асуудлаар орлддог, эсвэл оршин тогтож байнаа улс төрийн байгууллыг зөвтгөхөд л үйлчилдэг гэх мэтээр буруутгадаг байв. Маний үед философийг хамгийн хайр найргүй шүүмжилсэн хүгий нэг нь Австрийн философч Витгенштейн байсан юм.

[Өөрчлөх] ЁС ЗҮЙН ФИЛОСОФИ

1. XVIII зууны пруссийн философч Иммануил Кант Ньютоны шинжлэх ухааныг өөрийнхөө протестант хүмүүжлийн зан суртахууны хатуу шаардлагын зарчимтай зохицуулж,зан суртахууны үндсэн зарчмуудыг учир зүйн хувьд үндэслэхийг оролдсон.

2. Философчид ёс зүйн тухай ярихдаа үнэн хэрэгтээ бие биенээсээ огт ондоо гурван асуудлыг гаргаж тавьдаг.Энэ нь а.Би өөрийнхөө зан суртахууны зарчимыг үнэн зөв гэдэгт хэрхэн итгэж үнэмших ёстой вэ?

     б.Зан суртахууны үүднээс үзэхэд их хүнд хэцүү асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох вэ?
     в.Хэрхэн сайн сайхан амьдарч болох вэ?

3. Кант ямарч нөхцөлд бүх хүмүүсийн хувьд туйлын бүрэн зөв зарчим болох Категорик императив гэж нэрлэгдсэн зан сужртахууны зарчмыг гаргаж хэрэглэсэн.Харин ийм түгээмэл үйлчилдэг зарчим байна гэдгийг ёс зүйн релятивизм болон ёс зүйн скепицизм хоёр үгүйсгэдэг.

4. Хүнд хэцүү тохиолдлыг шийдвэрлэхийн тулд утилитаризмын төлөөлөгчид болох Иеремия Бентам,Жон Стюарт Милль нар хамгийн их олон хүмүүст хамгийн Их Аз Жаргал өгөх зарчмыг гаргаж ирсэн.Утилитаризм ол зан суртахууны ба орчин үеийн философийн хамгийн их маргаантай онолын нэг мөн.

5.Платоноос эхлээд Карл Маркс хүртэлх олон философчид сайн сайхан амьдралын үзэл баримтлалын үндэс болгож хувь хүний эрүүл хөгжлийн онолыг боловсруулж байсан.Эдгээр философчдын гол үзэл санаа бол жинхэнэ сайн сайхан амьдралд хүрэх зам нь хүний дотоодод сайн зохион байгуулагдсан,эрүүл саруул сэтгэцийг бүрдүүлэх явдал байв.Энэ үзэл санаануудыг өнөөдөр ч гэсэн филосфофч,сэтгэл зүйчид судалсаар байна.

[Өөрчлөх] НИЙГМИЙН ФИЛОСОФИ

1. Жон Стюарт Милль нийгмийн тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд утилитаризмын зарчмыг хэрэглэх үйлсэд бүх амьдралаа зориулсан.Тэрээр өөрийн бүтээлээр энэ зарчимд гурван шинэтгэл хийсэн.Энэ нь

а.Тэр доод зэргийн ба дээд зэргийн таашаал байна гэж хуваан үзсэн. б.Тэр эдийн засгийн амьдралд дадал туршил,зан заншлын ролийг гаргаж тавьсан. в.Тэр хүмүүсийн хувийн амьдралд төрөөс оролцох эрхийг үгүйсгэсэн.

2. Утилитарист үзэлтнүүд арилжаа наймааны явцад төрийн оролцоогүйгээр ашигтайгаар үнэ хаялцахын тулд үйлдвэр-лэгч ба худалдан авагч аль алин чөлөөтэй байх буюу чөлөөт үйлдвэрлэлийн зарчим,чөлөөт зах зээлийг хамгаалж байв.

3. Эдмунд Берк, Алексис де Токвиль зэрэг консерватив үзэлтнүүд шинэ капиталист нийгэм нь хуучин амьдралын сайхан,сэтгэлд ойрхон дэг журмыг эвдэн сүйдэж,хувиа хичээсэн оюун ухааныг төр засгийн байгуулалыг бишрэн хүндэлж ирсэн уламжлалаас дээгүүр тавьлаа гэж шүүмжилсэн.

4. Карл Маркс мэтийн социалистууд капитализмыг ажилчин ангийг дарлан мөлжиж,хөдөлмөрийн үйл явцыг гажуудуулж түүнийг хүний өөрийн хөгжлийн эх сурвалж байхын оронд аливаа зовлон зүдгүүрийн эх сурвалж болгон хувиргаж,эдийн засгийг аюулт хямралд татан оруулж байна гэж шүүмжилсэн.Социалист хувьсгал нийгэмчлэгдсэн үйлдвэрийн хэрэгслийг өмчлөх,хянах эрхийг ажилчин ангийн гарт шилжүүлснээр капитализмыг устгах болон гэж Маркс баталсан юм.

[Өөрчлөх] УЛС ТӨРИЙН ФИЛОСОФИ

1. Улс төрийн философийн гол шийдэх асуудал бол төрийн эрх мэдэлийн хүлээн зөвшөөрөрөгдөх тухай юм. Жан Жак Руссо энэ асуудлыг "Нийгмийн гэрээний тухай" гэдэг өөрийн зохиолдоо тод гаргаж тавьсан.

2.Өөрийн иргэдийн эрх чөлөө ба бие даасан байдлыг хангахын хамт тэднийг захиран тушаах эхртэй байдаг тийм төрийг хэрхэн байгуулж болох вэ? гэдэг асуултанд Росси зөвхөн НИЙГМИЙН ГЭРЭЭхэмээх,бүх эргэд тэднийг өөрийн эрх мэдэлд захирч байх төрийг бий болгохын тулд хоорондоо байгуулсан хэлэлцээрийн тусламжтайгаар гэж хариулсан юм.

3.Дэвид Хьюм мэтийн консерватор үзэлтнүүд төрийг үүсгэн байгуулдаг ийм маягийн гэрээ хэлэлцээр хэзээ ч байгаагүй бий болгох ч үгүй гэдэгт үндэслэн нийгмийн гэрээний онолыг шүүмжилсэн байна.

4.Бенито Муссолини зэргийн фашистууд төр бол гэрээ хэлэлцээр биш,харин амьд органик,нэг бүхэл бүтэн зүйл мөн бөгөөд иргэд төрийн сайн сайхан байдлыг өөрийн хувийнхаасаа ямагт дээгүүр тавих ёстой гэж батлахыг оролдсон Фашистууд мөн оюун ухааныг хүсэл дур зориг,инстинкээс дээгүүр тавьсных нь төлөө төрийн либерал онолын эсрэг тэмцсэн юм.

5.Маркс төрийн эрх баригч капиталист ангийн багаж хэрэгсэл мөн гэж үзсэн.Тэр жинхэнэ социалист нийгэмд нэг анги нь нөгөөгөө ноёлох явдал устах тул төр өөрөө хэрэггүй болж түүнийг ерөнхий ашиг сонирхлын тулд ухаалаг удирдлагаар солих юм гэж бодож байжээ.

[Өөрчлөх] УРЛАГИЙН ФИЛОСОФИ

1.Платон эртний грекийн яруу найрагчдыг тэд зөвхөн бодит байдлыг дуурайн хуулбарлаж,сонсогч олныг үнэнээс холдуулан зайлуулж байна гэж шүүмжилсэн.Үүгээрээ тэр урлагийн үүрэг ба үнэ цэнийн тухай одоо хүртэл хэлэлцсээр байгаа асуудлыг дэвшүүлэн тавьсан байна.

2.Платоны агуу их шавь,дагалдагчдынх нь нэг болох Аристотель яруу найрагчдын зохиосон эмгэнэлт бүтээлээр нь дамжуулан бид уурлах ба өрөвдөх маш хүчтэй сэрлийг туулж тэдний тусламжтайгаар оюун санаагаа цэвэрлэн ариутгадаг гэдэг үндэслэлээр яруу найрагчдыг хамгаалсан.

3.XIX ба XX зуунд урлагийн зарим зүтгэлтнүүд урлаг өөрөө дотоод үнэт чанартай гэж батлаад тэр өөрөө байдгаараа л үнэ цэнэтэй тул өөрийнгөө зөвтгөх ёстой гэсэн санаанаас татгалзсан байна.

4.Урлагийн төлөө урлаг гэдэг хөдөлгөөний эсрэг бид урлаг бол хүний үйл ажиллагааны бусад хэлбэрийн хийж бүтээж чадахгүй тийм зүйлийг хийдэг тул зайлшгүй хэрэгтэй гэж үздэг хэдэн онолыг сөргүүлэн тавьж болох юм.Жишээлбэл,романтизм нь урлаг бол бидэнд ерийн амьдралын хүрээнээс давж гарсан тийм салбарт нэвтрэн орох боломж олгодог гэж үзэж байв.Романтикууд уран зураач хүн бол бусад хүмүүсээс илүү их бүтээн дүрслэх сэтгэлгээтэй ер бусын онцгой хүн гэж үзэж байлаа.

5.Романтикуудын эсрэг,урлагийн үнэн чанар нь хүний туршлагад шингэсэн байдаг нийтлэг түгээмэл зүйлийн илрэл мөн гэж оросын агуу их зохиолч Толстойүзжээ.Тэгээд урлаг бид бүхнийг нэгтгэх ба биднийг Брхантай холбож.өгөх шашны зорилоготой гэж хэлсэн.

6.Энэ бүх маргааны түүхэн дэх хамгийн ер бусын хэлбэр нь Герберт Маркузе мэтийн XX зууны нийгмийн онолчдын зүгээс гарчээ.Урлаг бол нийгмийн болон хүний хувь чанар дахь ямар нэгэн сөрөг,эсрэг талын илрэл,нийгмийн хувьсгалын хэрэгсэл гэж тэр үзсэн байна.

[Өөрчлөх] ШАШНЫ ФИЛОСОФИ

1.XIX зууны философч Сёрен Къеркегор өөрийн гол анхаарлаа сүсэг бүшрэл,аврагч,нүгэл,аймшиг гэх мэтийн шашны ойлголтуудад төвлөрүүлэн Умард Европын протестант христийн үзэлтнүүдтэй хэлэлцэн тохирох бүх насаараа оролдож байв.Түүний олон тооны зохиол нь шашны сүсэг бишрэлийн туршлагыг шинжлэн судлах ба өөрийн амьдарч байсан бэртэгчин нийгмийг шүүмжлэх хоёрыг нэгэн зэрэг хосолсон ажил байсан юм.

2.Тэр үеийн тэргүүлэх философч байсан Гегелийн сургаалыг үгүйсгэн үнэн бол объектив ба түгээмэл зүйлд биш харин субъектив, дотоод, шууд зүйлд оршино гэж Къеркегор баталсан байна.Хүний оршихуйн эдгээр төв асуудалд хандах Къеркегорийн хандлага экзистенциализм гэж нэрлэгдэх болжээ.

3.Бурхан хэмээх эцэс төгсгөлгүй бурханлаг ахуйн оршин байгааг үнэн хэрэг дээрээ баталж болох талаар философчид мянга мянган жил маргалджээ.Бурхны оршихуй баталгааны үндэслэлүүд дараах гурван бүлэгт хуваагддаг байна.

а.Телеологийн үндэслэл нь Бурханы оршдог гэдгийг байгаль ертөнцөд зорилого төлөвлөгөө байдаг гэдгээс үүсгэн тэхээр тэд бүхэн Бурхан гэж нэртэй ухаалаг,зорилгот бүтээлийн үйл ажиллагааны үр дүн байх ёстой гэдэгт суурилан батлахыг хичээдэг. Ийм үзэл бүүр эртнээс эхлэлтэй боловч XVIII зууны төгсгөлд Уильям Пейли энэ үндэслэлийн хамгийн боловсронгуй хувилбарыг дэвшүүлэн гаргажээ.

б.Космологийн үндэслэл нь ертөнцийн юмс үзэгдэл үүсч,мөхөж байдаг гэдэг баримтаас эхлэн энэ үндсэн дээр хөдөлгөөний анхдагч шалтгаан буюу өөрөө үүсж бий болдоггүй,үхэж мөхдөггүй,өөрийн цаана дээд шалтгаан гэж байдаггүй анхны үл өөрчлөгдөгч шалтгаан байх ёстой гэж баталдаг.

в.Онтологийн үндэслэл эцэс төгсгөлгүй ахуйн энгийн үзэл санаанаас эх авч эдгээр үзэл санааны логик задлан шинжилгээний үндсэн дээр энэхүү санаанд тохирох ямар нэгэн эцэс төгсгөлгүй ахуй буюу Бурхан заавал орших ёстой гэдэг.Дундад зуунд үүссэн онтологийн үндэслэл нь сүүлийн долоон зууны турш философи дахь маш хүчтэй маргаан бий болсоор иржээ.

4.Сэтгэцийн задлан шинжилгээний аргыг үндэслэгч Зигмунд Фройд мэтийн орчин үеийн зарим шүүмжлэгчид хүн хэмээх амьтанд байх шашны сэдэл нь бид өөрийн өчүүхэн гэдгээ болон зайлшгүй үхэх ёстой гэдэг баримтыг хүлээн зөвшөөрдөггүй тэр явдлаар түлхэгдэн үүссэн инфантиль хүсэл мөрөөдөл ба уран дүрслэлийн илрэл мөн гэж баталдаг байна.

[Өөрчлөх] ТАНИН МЭДЭХҮЙН ОНОЛ

1.XVI зуунд Францын агуу их математикч,эрдэмтэн, философич Рене Декарт бид юу мэдэж чадах вэ,мэдлэгийг хаанаас авч болох вэ гэдэг тухайд үндсэн суурь болох асуудлыг дэвшүүлсээр философи дахь эргэцүүллийн чиг хандлагыг өөрчилжээ.Декартын эргэлцэх арга нь үнэн магад нь бүрэн төгс батлагдаагүй итгэл үнэмшил бүхнийг шалгахыг шаардсан.Бидний амьдралд байнга дайралддаг математикийн,шинжлэх ухааны,шашны болон өдөр тутмын ерийн итгэл үнэмшлийн ихэнх нь иим шалгалтыг даван гарч чадахгүй болохыг Декарт харуулж чадсан юм.

2.Декартын энэхүү системтэй эргэлзээ нь философчид маш урт хугацааны турш хэлэлцэж ирсэн асуудлыг бүхний анхаарлын төвд тавьж өгчээ.Юмсын шинж чанарын тухай бид хаанаас олж мэдэж байна вэ,өөрийн мэдрэхүйн эрхтнээр дамжуулж уу,аль эсвэл эргэцүүлэн бодох замаар уу? Мэдлэгийн их сурвалж нь мэдрэмж гэж үздэг философчдыг эмпирик үзэлтэн гэж нэрлэдэг байна.Харин мэдлэгийн их сурвалж нь оюун жхаан гэж үздэг философчдыг рационал үзэлнүүдт гэх ажээ.XVII ба XVIII зуун эмпирикууд ба рационалистууд хоёрын хооронд физикч,математикч,шашны номлолтон ба логикчдыг оролцуулан өрнөсөн их маргааны гэрч болон үлджээ.

3.Декарт өөрөө Готфрид Лайбницийн нэг адил рацианалист байв.Хамгийн итгэлтэй эмпирик үзэлтнүүд бол Британийн философчид түүний дотор Жон Локк,Жорж Беркли,Дэвид Хьюм нар байлаа.Тэд Декартын скептик үндэслэгээнд өөрөөс нь гүнзгий дүгнэлт хийж,ингэснээрээ физикийн үндсэн баталгаанууд,Бурхны оршихуйн баталгаа ба тэр ч бүү хэл математикийн теоремыг хүртэл үндэсгүй гэж үзэхэд хүрч байв.

4.Хамгийн эрс үзэлтэй эмпирик бол Дэвид Хьюм юм.1739-1740 онд хэвлэгдсэн түүний "Хүний шинж чанарын тухай шаштир"хэмээх зохиолд нь бүүр хувь хүний оршихуй ба нэгдлийн талаар эргэлзсэн нотолгоо их байдаг.

5.XVIII зууны дунд үе хүртэл эмпирикзүүд ба рационалистууд хэн хэн нь шийдвэрлэх амжилт ололгүй тулалдсаар байв.Харин энэ үед Плотан ба Аристотелиос хойш гарсан хамгийн агуу их философчдын нэг Иммануил Кант энэ маргааныг шийдэж,философыг нэгэнт шигдэж орсон мухраас нь татаж гаргахаар оролдсон юм.Кантын агуу зохиол болох 1781 онд хэвлэгдсэн "Цэвэр оюун ухааны шүүмж" нь татин мэдэхүй,ухамсар,хувь хүн болон юм үзэгдэл хэрхэн оршидог болон бид юуг мэдэж байгаа хоёрын холбооны тухай манай ойлгоцыг нэг мөсөн өөрчилж, философийг эргүүлж чадсан байна.

6.Үзэгдэл ба бодит байдлын хоорондох эртний платоны ялгааг ашиглан Кант бид бодит байдлын тухай мэдлэгийг хэзээ ч эзэмшиж чадахгүй бөгөөд харин зөвхөн туршлагаар бидэнд өгөгдсөн юмсын тухай мэдлэгийг л олж авдаг,харин оюун ухаан бол бидний хэрэглэн юм үзэгдлийг танин мэддэг тэр хэлбэрийг нөхцөлдүүлж байдаг гэж баталжээ.

И.Кантын хамгийн их нэрд гарсан нэг хэллэг нь "Оюун ухаан өөрөө байгаль ертөнцийн хууль тогтоогч юм."гэсэн байдаг билээ.

[Өөрчлөх] МЕТАФИЗИК БА ОЮУН УХААНЫ ФИЛОСОФИ

1.Метафизик гэдэг бол оршин байгаа юмсын шинж чанарын философийн судалгаа мөн.XVII зуунд Лейбниц орчлон ертөнц нь хувааж үл болох энгийн юмс буюу субстанцаас бүрэлдэн тогтдог гэдэг онолыг боловсруулаад тэднийг монад гэж нэрлэжээ.Өөрийн гаргасан монадын онолын тусламжтайгаар Лейбниц орон зай,цаг хугацаа ба оюун ухааны шинж чанарыг тайлбарлахыг оролдсон.

2.Лейбницийн онолын хамгийн их зөрчилтэй хэсгийн нэг нь бидний оюун ухаан ба биднийг хүрээлэн буй ертөнц хоёрын хооронд ямарч бодит харилцан үйлчлэл байхгүй гэж баталсан явдал юм.Орчлон ертөнцийн тухай бидний мэдлэг үнэн хэрэгтээ бидний оюун ухаанд болж буй юм ба орон зай,цаг хугацаанд явагддаг юм хоёрын хооронд урьдчилан тогтоосон зохицол дээр үндэслэн гаргадаг гэж тэр үзэж байв.

3.Лейбницын метафизик эргэцүүлэг ба Декартын үүнтэй ижил метафизик үзэл бодол нь бие махбодь ба оюун санаа хоёрын харьцаа ямар байх вэ? гэдэг асуултыг гарган тавьсан юм.Энэ харьцааг тайлбарладаг гурван онолыг философчид бүтээв.

а. Идеализм: зөвхөн оюун ухаан / оюун санаа/ оршиж байдаг .бие махбодь гэдэг бол үнэн хэрэгтээ оюун ухаан/оюун санаа/ дахь үзэл санаа мөн.

б. Материализм:зөвхөнбие л оршин байдаг.Оюун ухаан /оюун санаа/ бол үнэн хэрэгтээ бизсийн цогц мөн.

в. Психофизикийн дуализм:хоёр төрлийн юм оршиж байдаг. Энэ нь бие биетэйгээ янз бүрийн байдлаар харьцаж байдаг оюун ухаан / оюун санаа / ба биес мөн.

4.Лейбниц идеалист байсан.Декарт психофизикийн дуалист,харин Томас Хоббес материалист байжээ.

[Өөрчлөх] МӨНХ ТЭНГЭРИЙН ФИЛОСОФИ

XIII зууны эхэнд Монголчууд ертөнцийг хоёр эхлэлтэй гэж үзэж байсныг философид дуализм хэмээдэг. Тухайлбал: Монголчуудын ойлгож байснаар эр үүтгэл хэмээх эцэг тэнгэр бол ухамсарын шинжтэй, эм үүтгэл хэмээх эх газар бол матерын төлөвтэй ажээ. Монголчууд хүн нас барахыг өөд боллоо гэж хэлдэг, Чингис хааныг МНТ-д “тэнгэрт халив” гэсэн байдаг. Энэ бол Монгол хүний ухамсар, оюун ухаан, сүнс тэнгэрээс ирж түүнрүүгээ буцдаг гэсэн үзэлийг баримтжуулж байгаа жишээ мөн. Мэдээж хүний махан бие бол газраас бүтэж түүндээ буцан шингэдэг билээ. Тийм ч учраас “үржилт эх газраа үхэж хэвтэх бие минь” гэсэн байдаг. Харин Чингис хааны философийн талаар хийсэн хамгийн том нээлт бол мөнх тэнгэрийг ухаарсанд оршиж байгаа юм. Энэ нь Монголыг нэгтгэх, дэлхийг байлдан дагуулах түүхэн үйл явдалтай шууд холбоотой байна.

Дэлхий дахинийг нэгтгэн захирсан Чингис хааны төр эрх зүйн философийн үндэс бол мөнх тэнгэрийн монотеист номлол cypгаал болох юм. Өөрөөр хэлбэл тухайн үеээс эхлэн Монголчууд философийн монотеист чиглэлийг баримтлан хөгжүүлж ирсэн нь тодорхой байна. Мөнх тэнгэр бол матери ухамсар гэж хуваагдахгүй, нэгдсэн, туйлын, цорын ганц бүхний эхлэл мөн.


--

МОНГОЛЧУУДЫН ФИЛОСОФИ СЭТГЭЛГЭЭ

--

МӨНХ ТЭНГЭРИЙН ЗАЯНЫ ОНОЛ

--

МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮЧНИЙ УХААГТАХУН


[Өөрчлөх] Индeкс:

A - Б - В - Г - Д - Е -Ё - Ж - З - И - К - Л - М - Н - О -Є - П - Р - С - Т - У - Y - Ф - Х - Ц - Ч- Ш- Щ- Э- Ю- Я


[Өөрчлөх] А


   (индeкс рvv буцах)

[Өөрчлөх] Б


   (индeкс рvv буцах)

[Өөрчлөх] В


   (индeкс рvv буцах)

[Өөрчлөх] Г


   (индeкс рvv буцах)

[Өөрчлөх] Д


   (индeкс рvv буцах)

[Өөрчлөх] Е


   (индeкс рvv буцах)


[Өөрчлөх] Ё


   (индeкс рvv буцах)


[Өөрчлөх] Ж


   (индeкс рvv буцах)


[Өөрчлөх] З


   (индeкс рvv буцах)

[Өөрчлөх] И


   (индeкс рvv буцах)

[Өөрчлөх] К


   (индeкс рvv буцах)

[Өөрчлөх] Л


   (индeкс рvv буцах)

[Өөрчлөх] М


   (индeкс рvv буцах)

МӨНХ ТЭНГЭР СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АНХДУГААР БАГА ХУРАЛ 2005 ОН

МӨНХ ТЭНГЭР СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АНХДУГААР ИХ ХУРАЛ 2006 ОН

[Өөрчлөх] Н


   (индeкс рvv буцах)

[Өөрчлөх] О


   (индeкс рvv буцах)


[Өөрчлөх] Є


   (индeкс рvv буцах)

[Өөрчлөх] П


   (индeкс рvv буцах)

[Өөрчлөх] Р


   (индeкс рvv буцах)

[Өөрчлөх] С

- сэтгэлгээ


   (индeкс рvv буцах)

[Өөрчлөх] Т


   (индeкс рvv буцах)

[Өөрчлөх] У


   (индeкс рvv буцах)

[Өөрчлөх] Y


   (индeкс рvv буцах)

[Өөрчлөх] Ф


   (индeкс рvv буцах)


[Өөрчлөх] Х


   (индeкс рvv буцах)

[Өөрчлөх] Ц


   (индeкс рvv буцах)

[Өөрчлөх] Ч


   (индeкс рvv буцах)

[Өөрчлөх] Ш


   (индeкс рvv буцах)


[Өөрчлөх] Щ


   (индeкс рvv буцах)


[Өөрчлөх] Э


   (индeкс рvv буцах)

[Өөрчлөх] Ю


   (индeкс рvv буцах)

[Өөрчлөх] Я


   (индeкс рvv буцах )

Static Wikipedia (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -

Static Wikipedia 2007 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -

Static Wikipedia 2006 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu

Static Wikipedia February 2008 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu