Баян-Өлгий
Wikipedia-с
Баян-Єлгий аймаг 45,8 мянган хавтгай дєрвєлжин км газар нутагтай, 98.3 мянган хїн амтай юм. Баруун талаараа Алтайн нурууны хяр дагаж БНХАУ-ын Шинжан-Уйгурын єєртєє засах оронтой 450 км, хойт талаараа Сийлхэмийн нуруу дагаж ОХУ-ын Уулын Алтайн БНУ-тай 225 км, зїїн талаараа Увс аймагтай 165 км, зїїн ба урьд талаараа Ховд аймагтай 450 км нутгаар хиллэдэг. Аймгийн газар нутаг нь далайн тївшнээс дээш 1301-4374 м єргєгдсєн бєгєєд бїх нутаг дэвсгэрийн 95,3 хувь нь 1600 метрээс дээш єндєрт байна. Аймгийн нутаг дэвсгэр нь байрлалаар дэлхийн бємбєрцгийн хойт хагасын дундад єргєрєгт багтдаг учир эх газрын эрс тэс уур амьсгалтай бєгєєд хур тунадасны жилийн дундаж хэмжээ 102,6 мм байдаг. Далайн тївшнээс их єндєрт оршдогоос сэрїїн уур амьсгалтай, хїрээлэн оршдог єндєр уулс гаднаас агаарын урсгалаар ирсэн чийгийг биедээ татдаг учир Алтайн нурууны єндєрлєг хэсэгт хур тундасны жилийн дундаж хэмжээ 400-500 мм-д хїрдэг байна. Єєрєєр хэлбэл говь, цєлийн нєлєєнд ихээхэн автагдсан, єндєр уулын євєрмєц уур амьсгал, эмзэг экосистемтэй. Салхины жилийн дундаж хурд 4-9 м/секунд хїрдэг. Аймгийн нутаг дэвсгэр кайнозейн эрингийн дєрєвдєгч галбын їеийн гол, мєрєн, нуур, усны ажиллагаагаар тогтсон элс, шавар, хайрга голлосон тунамалтай, уулын хїрэн ба цайвар хїрэн хєрс зонхилсон гол, мєрний саваар нугат намгийн заримдаг давсархаг хєрс, єндєр уулын бїсэд хад асга бїхий уулын тундрын ба уулын нугын хєрстэй, элэгдэл, єгєршлийн ажиллагаагаар тогтсон хонхор, гїдгэр, уул нуруудаас тогтдог. Геологи-тектоникийн мужлалын хувьд Монгол Алтайн атираат мужийн баруун ба баруун хойт хэсэгт оршдог юм. Даян, Хотон, Хоргын цэнгэг устай том, жижиг 80-аад нуур, 100 гаруй гол, горхи, 200 гаруй булаг, шандтай. Толбо, Ачит нуур нь загасны агнуурын нєєцтэй. Ховд, Цагаан, Согоог, Ёлт, Сагсай, Булган, Ганц мод, Бєхмєрєн зэрэг томоохон голтой, Ховд гол 506 км їргэлжилдэг. Агь, таана, хємїїл, шаваг, шарилж , ерхєг, хиаг, хазаар євс, харгана, хялгана, бударгана зэрэг хээр, цєлєрхєг хээрийн євс ургамал зонхилж, чийг илїїтэй уулын сїїдэр хажууд їхрийн нїд, хад, гїзээлзгэнэ, тошлой зэрэг зэрлэг жимсгэнэ ургадаг. Ой нь уулсын зєвхєн сїїдэр хажууг бїрхэн, євєр хажуугаар хээрийн ургамал тархсан, уулархаг нутгаар вансэмбэрїї, бадамлянхуа, алтан гагнуур, чихэр євс, бамбай, башиг, чийгийн давирхай, таван салаа, нохойн хошуу зэрэг эмийн ургамал ургадаг боловч їйлдвэрлэлийн аргаар єргєн ашиглаагїй байна. 300 гаруй сээр нуруутан байгаагийн дотор 11 зїйлийн хэвлээр явагч, 8 зїйл загас бїртгэгдсэн байна. Дэлхийд ховордсон аргаль, янгир, ирвэс, шилїїс зэрэг амьтдаас гадна чоно, їнэг, суусар, тарвага,туулай, їен зэрэг ан амьтад, харцага, ёл, бїргэд, сар, тоншуул, хун, хотон, хойлог, алтан гургалдай, галуу, нугас зэрэг жигїїртэн шувуудтай. Эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй бєгєєд 1,4 сая малтай, тариалан сул хєгжсєн байна. Аж їйлдвэрийн хєгжил дорой боловч уул уурхай, хєдєє аж ахуйн гаралтай тїїхий эдийг боловсруулах салбарт тэргїїлэх ач холбогдол єгч хєгжїїлэх боломжтой, тємєр зам, хатуу хучилттай авто замгїй, холбоо, агаарын болон авто тээврийн їйлчилгээ харьцангуй илїї хєгжсєн. Хэтийн тєлєв сайтай алтны 6 їндсэн илрэл, 5 шороон хуримтлалын зангилаа хэсэг буюу талбайг тогтоосон нь ойрын жилїїдэд эрэл-їнэлгээ, хайгуул хийж, алт олборлолтын салбарыг хєгжїїлэн, їйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдїїлэх бололцоотой боловч байгалийн нєєц, баялагийн судалгааг бїрэн хийгээгїй байна. Тєсвийн урсгал зардлын 30 гаруй хувийг єєрийн орлогоор, їлдсэн хэсгийг улсын татаасаар бїрдїїлдэг, тєсєв санхїїгийн чадавхи сул юм. Аймгийн байгаль орчин нь унаган тєрхєєрєє їндэсэндээ хадгалагдсан, ус, хєрс, агаар бохирдуулах уул уурхай, химийн їйлдвэр хєгжєєгїй, малын тоо бэлчээрийн даацнаас хэтэрч, бэлчээр талхлагдан, цєлжих нєхцєл бїрдсэн байна. Байгалийн хязгаарлагдмал нєєц, баялгийг їнэ тєлбєргїй ашигладаг їрэлгэн хэв шинжээс бїтээгдэхїїний їйлдвэрлэл, їйлчилгээний їнэд байгалийн єртгийг тусгаж, байгалийн даацад зохицон амьдрах хєгжлийн шинэ хандлагад шилжих арга замыг сонгон хєгжих чиг хандлага нь аймгийн хєгжлийн гол стратеги болж байна.
[Өөрчлөх] Сумд
- Алтай
- Алтанцөгц
- Баяннуур
- Бугат
- Булган
- Буянт
- Дэлгүүн
- Ногооннуур/Цагааннуур/
- Сагсай
- Толбо
- Улаанхус
- Цэнгэл
Монгол улсын Аймгууд | |
---|---|
Архангай | Баян-Өлгий | Баянхонгор | Булган | Говь-Алтай | Говьсүмбэр | Дархан-Уул | Дорноговь | Дорнод | Дундговь | Завхан | Орхон | Өвөрхангай | Өмнөговь | Сүхбаатар | Сэлэнгэ | Төв | Увс | Ховд | Хөвсгөл | Хэнтий | |
Нийслэл хот: Улаанбаатар |