Дорнод
Wikipedia-с
1931 онд байгуулагдсан. 123597ам.дєр.км нутагтай, 76.1 мян, хїнтэй. Аймгийн тєв нь Хэрлэн голын хєвєєнд 281 ам.дєр.км талбай эзлэн Улаанбаатараас 655 км зайтай, д.т.д 747 м єндєрт орших Чойбалсан хот 45.0 мян хїнтэй. Дорнод аймаг нь манай орны нутгийн зїїн захад их тал газарт оршино. Энд манай орны хамгийн нам газар болох 560 м єндєрт оршдог Хєх нуур бий . Дорнод аймгийн нутагт дунд палеозой, юра, цэрдийн галавын чулуулаг болон дєрєвдєгчийн неогены хурдас их тархжээ. Давс, нїїрс /Адуун чулуу/, хольмог металл, уран, барилгын материал зэрэг ашигг малтмалтай. Чойбалсан хотод жилийн агаарын дундаж дулаан нь 0,4 хэм, I сард -21,3° хїртэл хїйтэн, VII сард 19,9° дулаан болдог.Чойбалсан хотод жилд дунджаар 246 мм тунадас унана. Агаарын даралт 1 ба 7-р сард 842 орчим гПа байдаг. Жилийн салхины дундаж хурд нь 4.1 с/м бєгєєд хамгийн их салхитай IV сарын дундаж нь 5.4 с/м байна. Дорнод аймгийн нутгаар Хэрлэн, Онон, Улз, Халх зэрэг том голууд урсах бєгєєд Буйр, Хєх, Галуут, Яхь зэрэг нуурууд оршино. Цагаан хїндийн, Утаатминчїїр, Эрээн, Цагаанчулуут зэрэг рашаан бий. Аймгийн нутгийн ихэнхээр хээрийн хїрэн хєрс голлох бєгєєд хойд ба бїр зїїн ємнєд захаар нь нугын хїрэн хєрс тархжээ. Хээрийн євслєг ургамал ихтэй, манай орны хадлан бэлчээрийн хамгийн их нєєцтэй аймаг юм. Буга, цагаан зээр, тарвага зэрэг ан амьтан элбэгтэй. 735 мян. орчим малтай. Мал ажахуй, газар тариалан голлон хєгжїїлсэн бєгєєд барилгын материал, хїнсний їйлдвэр хєгжїїлсэн. Аймгийн тєв Чойбалсан хот нь тємєр замын цэг бєгєєд энд зїїн аймгуудад їйлчил-дэг дамжлага бааз ажилладаг. Дорнод аймагтОХУ-руу гарах хилийн боомт Эрээнцэв, Ямалах боомт Чулуунхороот суманд, Ульхан боомт Баян-Уул сумын нутагт, Хятад улс руу гарах Хавиргын боомт Чойбалсан суманд бий.
[Өөрчлөх] Сумд
- Чойбалсан
- Баяндун
- Баянтүмэн
- Баян-Уул/Эрээн/
- Булган
- Гурванзагал
- Дашбалбар/Эрдэс/
- Матад
- Сэргэлэн
- Халхгол
- Хөлөнбуйр
- Цагаан-Овоо
- Чулуунхороот
Монгол улсын Аймгууд | |
---|---|
Архангай | Баян-Өлгий | Баянхонгор | Булган | Говь-Алтай | Говьсүмбэр | Дархан-Уул | Дорноговь | Дорнод | Дундговь | Завхан | Орхон | Өвөрхангай | Өмнөговь | Сүхбаатар | Сэлэнгэ | Төв | Увс | Ховд | Хөвсгөл | Хэнтий | |
Нийслэл хот: Улаанбаатар |