Газар Дундын тэнгис
Wikipedia-с
Газар Дундын тэнгис нь Хойд болон Зүүн талаараа Евроазийн Эх газар, Урд талаараа Африкын Эх газраар хүрээлэгдсэн тэнгис юм.
[Өөрчлөх] Нэршил
Газар Дундын тэнгисийн англи хэлэн дэх "Mediterranean" гэдэг нэр нь Латин хэлний "mediterraneus" тодруулж хэлүүл "inland'(medius, 'middle' + terra, 'land, earth')гэдэг үгнээс гаралтай. Грек хэлэнд бол "mesogeios (μεσογειος)" гэж бичигддэг.
Газар Дундын тэнгис нь түүхэнд янз бүрийн нэрээр нэрлэгдэж байсныг түүхэн баримтуудаас тодорхой байдаг. Жишээ нь Эртний Ромчуудад бол Латин хэлний "Mare Nostrum" буюу "Бидний тэнгис" гэсэн утгатай нэрлэгдэж байсан. Библийн сударт бол "Аугаа их тэнгис" эсвэл "Баруун тэнгис" гэж гарч ирдэг.
Орчин үеийн Евреи хэлэнд "הים התיכון" (ha-Yam ha-Tichon), эсвэл "the middle sea" гэж хэлэгддэг. Сүүлийнх нь бол Герман хэлэнд "Mittelmeer" гэж хэлдэгтэй нэг ижил утга юм. Турк хэлэнд бол "Akdeniz" буюу "Цагаан тэнгис" хэмээх нэрлэгддэг. Араб хэлэнд бол "البحر الأبيض المتوسط (Al-BaHr Al-Abiad Al-Muttawasit)" буюу "the middle white sea". Сүүлийн үед "The Med" гэж хэлэгдэж байгаа нь Газар Дундын тэнгис болон түүнийг эргэн тойрон дахь газар нутгийн талаар өдөр тутмын ярианд ярихдаа хэрэглэж буй товчилсон нэршил юм.
[Өөрчлөх] Газар зүй
[Өөрчлөх] Гол арлууд
- Зүүн хэсэг: Кипр, Родос, Крит
- Дунд хэсэг: Сициль, Малт, Сардини, Корсик
- Баруун хэсэг: Балеарын арлууд